Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бразилд коронавирусний улмаас 350’000 гаруй хүн нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 42 секунд

Ковид19 цар тахлыг хяналтгүй орхивол юу болохыг одоо Бразилаас харж болохоор болжээ. Цар тахал анх дэгдэж байхад хариу үйлдэл хамгийн багатай улс нь Бразил байсан бөгөөд Ерөнхийлөгч Жаир Болсонару нь амны хааалт зүүхээс татгалзаж, иргэд нь цар тахлын вакцин хийлгэхгүй хэмээн жагсаж цуглаж байлаа. Үүний улмаас өвчний тархалт газар авч, ширэнгэн ойн дунд нуугдмал орших Манаус хотод иргэд үй олноороо амиа алдаж бөөнөөр нь нэг дор оршуулж буй бичлэг жилийн өмнө интернэтээр цацагдан дэлхий нийтийг айдас түгшүүрт автуулж байв. Тэгвэл одоо энэ дүр зургийг ганц Манаус биш, тус улсын бүх л хотоос харж болохоор болжээ. Өвчний тархалт хяналтаас нэгэнт гарч өдөрт дунджаар 4000 хүн энэ өвчний улмаас нас барж байна.

Жилийн турш ямар ч хяналтгүй тархсаны улмаас нас барсан хүний тоо 350'000 давж, өнгөрсөн пүрэв гарагт 4247 хүн нас барж нэг хоногт нас барсан дээд үзүүлэлтэд хүрээд байна. Өмнөд Америкийн энэ улс өдгөө цар тахлын хамгийн том, хамгийн идэвхтэй  голомт болж хоцроод байгаа бөгөөд энэ сарын сүүл гэхэд өдөрт 5000 хүн нас барна гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагууд танилцуулж байгаа юм.    

Шинжилгээ өгөх иргэд цаг авах шаардлагагүй
Шинжилгээ өгөх иргэд цаг авах шаардлагагүй
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.