Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Маргааш говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 11-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

2021 оны 4 дүгээр сарын 10-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Маргааш баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын  11-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13-нд Хөвсгөлийн уулсаар, 14-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар   түр зуур секундэд 18-20 метр,  13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-нээс ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Энэ сарын 13-нд өдөртөө ихэнх  нутгаар дулаарна.

Ханхүү Харри “Netflix”-ийн бүтээлд гол дүр бүтээнэ
Ханхүү Харри “Netflix”-ийн бүтээлд гол дүр бүтээнэ
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.