Го даамны шилдэг тоглогчдын нэг болох Ли Седол зодог тайлах болсноо албан ёсоор мэдэгджээ.
Өдгөө 36 настай тэрээр 24 жилийн турш Го даам тоглож байгаа бөгөөд 2016 оны 3-р сард Гүүглийн хөгжүүлсэн AlphaGo хиймэл оюун ухаантай таван удаа тоглож дөрвөн удаа хожигдож байв. Энэхүү үйл явдал нь тухайн үед олны анхааралд өртөн хиймэл оюун ухааны хөгжлийг харуулсан билээ. Тухайн үед Ли Седол “Олон хүнийн хүлээлтэд хүрээгүйдээ уучлалт хүсэж байна. Хиймэл оюун ухааны өмнө хүчгүйгээ мэдэрч байна” гэж ярьж байсан юм.
Зодог тайлах болсон эхний шалтгаан нь ялагдахгүй болтлоо хөгжсөн хиймэл оюун ухаантай холбоотой бол хоёр дахь шалтгаан нь Солонгосын Го даамны холбооны үйл ажиллагаатай холбоотой аж. Одоогоор Ли Седол тус холбоог гишүүдийнхээ хураамжийг зүй бусаар ашигладаг хэмээн шүүхэд өгөөд байгаа юм.
Ирэх сард Ли Седол Го даамны эцсийн тоглолтоо Өмнөд Солонгосын технологийн NHN фирмийн хөгжүүлсэн HanDol хиймэл оюун ухаантай хийхээр төлөвлөжээ. Тэрээр хоёр чулууны давуу талтай эхлэх ч хожигдож магадгүй хэмээн хэвлэлийнхэнд ярьсан байна.