Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Ардчилсан нам засагладаг гурван аймагт халдвар бүртгэгдээгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээллийг хүргэж байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат:

"Коронавирус гэдэг зүйл орж ирээд хоёр жил боллоо. Нэг юм байна. Түрүүчээсээ эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа юм байна. Гэхдээ энэ гаргаж байгаа мөнгө, хийж байгаа ажил зэргийг харьцуулаад үзэхэд өнөөдөр муу байгаа. Өнөөдөр Ерөнхий сайд ч энд алга л байна. Өчигдөрхөн засгийн газраас хөл хорих шийдвэр гаргаж иргэн бүрт 300 мянган төгрөг өгөх арга хэмжээ авчээ. Хэдийгээр оройтсон ч гэсэн энэ бол зөв зүйтэй арга хэмжээ. Аль эрт авах ёстой байсан юм. Үүнийг хийхгүй явсаар энэ коронавирус чинь улс орны хэмжээнд 10 мянга гараад явчихлаа. Гуравхан аймаг л халдваргүй байна. Говь-Алтай, Дундговь, Өмнөговь гэсэн Ардчилсан нам засагладаг аймгууд. Арай л хариуцлагатай ажиллаж байна" гэлээ.

Архангай, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар аймагт түймэр гарах эрсдэл нэн их байна
Архангай, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар аймагт түймэр гарах эрсдэл нэн их байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.