
Энэ сарын 10-наас буюу энэ бямба гарагаас эхлэн 10 хоногийн хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газар дэмжсэн бөгөөд иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэгийг олгохоор болсон. Тэгвэл үүнээс шалтгаалан ААН байгууллагууд бараа бүтээгдэхүүн дээр үнийн хөөрөгдөл үүсгэхээс урьчилан сэргийлж Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ.