Японы “Blaublitz Akita” багийн дасгалжуулагчаар 2019 он хүртэл ажиллаж байсан Шюүичи Масэ энэ сараас эхлэн Монголын хөл бөмбөгийн холбооны үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар болжээ.
Японы хөл бөмбөгийн холбооноос “Asia Contribution Project” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлын нэг хэсэг болохыг мэдээлсэн байна. Шюүичи Масэ 2023 оны нэгдүгээр сарын 31 хүртэл гэрээ байгуулжээ. Тэрбээр 2006 онд Чибагийн Жеф Юнайтед багийн дасгалжуулагч Ивица Ошимийн туслах, орчуулагчаар ажиллаж, дасгалжуулагчийн гараагаа эхэлж байв.