Засгийн газраас хөл хорио тогтоох шийдвэрээ танилцуулах үеэр Эрүү мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар Pfizer вакцины хүрэлцээ, дараагийн татан авалтуудын талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Pfizer вакцинаас 25,740 тун ирсэн. Энэ вакцин нь хариу урвал маш багатай тул олон улсад хавдартай, дархлаа дарангуйлах эм уудаг болон бөөр орлуулах эмчилгээнд ордог гэх мэтчилэн зайлшгүй заалттай хүмүүст хэрэглэж байгаа вакцин тул 12,870 хүнийг нэрсээр нь жагсааж хийж байна" гэдгийг хэлсэн юм.
Сангийн сайд Б.Жавхлан: "Pfizer вакциныг нэмж татаж авахаар гэрээ байгуулсан бөгөөд тавдугаар сард ирнэ. Орж ирэх тунгийн тоо нь хийлгэх ёстой зорилтот бүлгийнхээ тооноос хэд дахин давсан хэмжээнийх байх юм. Иймд тоо хэмжээнд санаа зоволтгүй" гэлээ.