Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Иргэд гэрийнхээ ойролцоох дархлаажуулалтын цэгт хоёр дахь тунгаа хийлгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

 

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад өнөөдрийн 15:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 596 мянга гаруй хүн хамрагджээ. Гэвч вакцины эхний тунгаа хийлгэсэн 736 хүн COVID-19-ийн халдвар авсан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Тэрбээр "Халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь эхний 14 хоногтоо халдвар авсан байна. Иргэд хоёр тунгаа бүрэн хийлгэсний дараагаар дархлаа тогтоно. Хатуу хөл хорионы хугацаанд Вероселл вакцины хоёр дахь тунгаа хийлгэх ёстой иргэд гэрийнхээ ойр байрлах дархлаажуулалтын цэгт очиж хамрагдах боломжтой" гэсэн юм. 

Мөн вакцины татан авалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дөрөвдүгээр сарын 9-нд 300,000 тун болон дөрөвдүгээр сарын 15-нд дараагийн 300,000 тунг Вероселл вакцин татна гэсэн төлөвлөлт гарсан. Гэхдээ өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Учир нь үйлдвэрлэгч улсаас шалтгаална" гэв.

Л.Оюун-Эрдэнэ:Цар тахал, вакцин хоёроо битгий улс төржүүлээч
Л.Оюун-Эрдэнэ:Цар тахал, вакцин хоёроо битгий улс төржүүлээч
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.