Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Иргэдээсээ, намуудаасаа би ганц зүйлийг хүсье. Зөвхөн цар тахал, вакцин хоёроо битгий улс төржүүлээч гэж гуймаар байна. Энэ хоёроос бусад асуудал дээр Засгийн газрыг бүх тал дээр дураараа шүүмжил, шаардлагатай бол намайг шүүмжил, дуртай улс төрөө хий. Гэхдээ ийм цаг үед бүрэн мэдээлэлгүйгээр буруу зүйлд иргэдийг уриалахгүй байхыг хүсье. Жишээ нь өчигдөр Засгийн газрын хуралдаанаар яригдаагүй асуудлыг мэдээлсэн байсан. Өнөөдөр ээлжит бус хурал дээр бүгдээс нь нууцын баталгаа гаргуулж авах хэмжээнд орж байна.
Олон нууц асуудлыг гүйцэтгэх засаглал ярина. Төрд нууц гэж бий. Засгийн газар хуралдаан болгоныхоо дараа мэдээлэл өгөх цагаа илүү боловсронгуй болгохоор ярилцаж байгаа" гэлээ.