Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд "Улаан" түвшинд шилжихээр болсныг зарлаад байна.
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: “Хөл хорио тогтоож байгаа гол шалтгаан нь вакцинжуулалтын үр дүнг алдагдуулахгүй байх. Нөгөө талд эмнэлгийн салбарынхан, цагдаа онцгой гээд голомтод ажиллаж буй ажилчдын хүчийг алдагдуулахгүй байх явдал юм. Халдвар хамгааллын дэглэмийг сахихтай холбоотой халдваргүйтгэл, ариутгалын ажлыг эрчимтэй явуулна.
Иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн эмчилгээ оношилгоо үйлчилгээг сайжруулах ажил тасралтгүй үргэлжлүүлэн ажиллана. Тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар гаргасан тооноос харвал 100 гаруй голомт байгаагаас 70 гаруй нь идэвхтэй байгаа юм. Цаашид энэ тоо өсөх нөхцөл байдал үүссэн тул шаардлагатай арга хэмжээ авч байна. Хариуцлагыг шат шатанд ярьж байгаа. Санаатай, зохион байгуулалттайгаар ашиг хонжоо хайж удаашруулдаг явдал байж болохгүй гэж байгаа" гэлээ.