Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Засгийн газраас хөл хорио тогтоох талаар мэдээлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

"Энэ хөл хорионы үед ард иргэддээ ямар нэгэн дэмжлэг өгөхгүй байх нь хүндрэлтэй учраас хөл хорио тогтоосны нэг удаагийн дэмжлэг болгож иргэн бүрт 300 мянган төгрөгний нөхөн төлбөр үзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. "Эрдэнэт" үйлдвэрийн нэг жилийн орлогоор Монголчууд бид өвлийн тог цахилгааны төлбөр төлөлгүй давсантай адил Оюутолгой болон арилжааны банкуудтай хамтран энэхүү асуудлыг шийдвэрлэж байна" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан: "3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ үйл явц 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулна. Иргэд энэ мөнгийг 1072 хувьцааны дансаараа хүлээж авах боломжтой" гэв.

Л.Оюун-Эрдэнэ: 15 хоногийн хөл хорио сүүлчийнх байгаасай
Л.Оюун-Эрдэнэ: 15 хоногийн хөл хорио сүүлчийнх байгаасай
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.