Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл 2021” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Үзэсгэлэн, семинар 30 хоног үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар цахим үзэсгэлэнд 32 төрийн байгууллага худалдан авах бараа материалын мэдээллээр, 150 гаруй аж ахуйн нэгж, иргэн ноос, ноолуур, арьс шир, савхин болон үслэг эдлэл, мод модон эдлэл, гоёл чимэглэл, мах, сүүн бүтээгдэхүүн, гоо сайхан, эм био бэлдмэл, зам, барилгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Үзэсгэлэнг үзэж сонирхох болон үзэсгэлэн гаргаж оролцох бол ЭНД дарна уу.