Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэмт хэрэгт холбогдон олимпын медалиа хураалгасан тамирчид

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 56 секунд

Олимпын наадамд амжилттай оролцсон тамирчид гэмт хэрэгт холбогдсоны улмаас болон бусад шалтгаануудаар медалиа хураалгасан тохиолдол өнөөдрийн байдлаар нийт 149 удаа бүртгэгджээ. Эдгээрийн ихэнх нь тэмцээнд оролцох үеэр сэргээш хэрэглэсэн болон мансууруулах бодис, хар тамхитай холбоотой хэргүүд байна. Олимпын наадмын аваргууд болон медаль хүртсэн тамирчид гэмт хэрэгт холбогдож медалиа хураалгасан тохиолдлуудыг хүргэж байна. 

1.Оскар Писториус
Өмнөд Африк гаралтай паралимпын зургаан удаагийн алтан медальт гүйлтийн тамирчин Оскар Писториус 2013 онд найз бүсгүй Рива Стинкампыг буудаж амь насыг нь хөнөөж байв. Тэрбээр энэ тухайгаа амь хохирогч найз бүсгүй нь түүн рүү халдахыг завдсан гэж мэдүүлжээ. Хэргийг шүүхийн байгууллага 2014 онд эцэслэн шийдвэрлэж Оскарт таван жилийн хорих ял оноосон байна.

2.Брюс Кимбалл
АНУ-ын усан спортын тамирчин, 1984 онд Лос Анжелэс хотод болсон зуны олимпын наадмын мөнгөн медальт Брюс Кимбалл 1988 оны наймдугаар сарын нэгэнд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ машин барьж яваад Флорида мужийн зам дээр өсвөр насны хүүхдүүдийг мөргөжээ. Өсвөр насны таван хүүгийн хоёр нь амь насаа алдсан бол гурав нь хүнд бэртсэн байна. Улмаар Кимбалл 17 жилийн хорих ял авч байв. 

3.Марион Жонэс
АНУ-ын теннисийн тамирчин, олимпын наадмын гурван удаагийн аварга Марион Жонэс сэргээш хэрэглэснийхээ дараа тэмцээнд түрүүлсэн ба энэ талаараа худал мэдүүлэг өгч байв. Үүнээс гадна чек хуурамчаар үйлдэх, мөнгө угаах гэмт хэргүүдэд оролцож байсан зэргээр ял аван хоригдож байсан ба ОУОХ-оос түүний медалиудыг хураан авсан байна.

4.Тим Монтгомери
АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин Тим Монтгомери 1996 оны Атлантагийн Олимпоос мөнгө, 2000 оны Сиднейн Олимпоос алтан медаль хүртэж байв. Олимпын наадмын үеэр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож байсан бөгөөд 2007 онд банкны луйвар хийсэн нь илчлэгдэж дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна.

5.Пол Хамм
АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин, 2004 оны Афины олимпын алтан медальт Пол Хамм 2011 онд таксины жолоочид төлбөр төлөхөөс татгалзан биед нь халдаж байжээ. Түүнийг баривчлах үеэр Хамм цагдаа нарыг мөн сүрдүүлсэн байна. Тэрбээр энэ хэргийнхээ төлөө зургаан сарын хорих ял ба мөнгөн торгуулиар шийтгүүлж байжээ. 

 

Энэтхэгт нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол 100,000 давлаа
Энэтхэгт нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол 100,000 давлаа
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.