Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын фермерүүд их сүү авахын тулд үнээндээ VR шил зүүлгэжээ 83 Tweet

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 20 секунд

ОХУ-ын Москва хоттой ойролцоо нэгэн ферм үнээнүүдийнхээ сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд виртуал бодит байдал бүхий шилийг туршжээ. Энэ тухай өнгөрсөн даваа гарагт тус бүс нутгийн Хөдөө аж ахуйн яамнаас албан ёсоор мэдээлсэн байна.

Үнээний сүүний гарц болон чанарт тэжээж буй орчин нь ихэд нөлөөлдөг. Ийм учраас малын эмч болон фермерүүдийн тусламжтайгаар хөгжүүлэгчид үнээнд зориулан виртуал бодит байдал харуулдаг шилийг бүтээжээ. Энгийнээр бол хүмүүсийн ашигладаг шиг зарчмаар ажилладаг шилийг үнээний толгойн хэлбэрт тааруулан хийсэн гэсэн үг. Энэ шилийг зүүсэн үнээ бодит орчныг бус зуны хээр талыг хардаг гэнэ.  Туршилтад оролцсон сүргийн сүүний гарц нэмэгдсэн эсэхийг мэдэхийн тулд илүү нарийн судалгаа хэрэгтэй аж. Гэхдээ анхан шатны судалгаагаар сүргийн сэтгэл санаа сайжирч, түгшүүр буурсан болох нь тогтоогджээ.

Сүүний гарц, чанарыг сайжруулахын тулд технологи ашиглаж буй өөр жишээнүүд ч бий. Жишээлбэл хиймэл гэрэлтүүлэг ашиглах, дуу тоглуулах зэргийг туршсан тохиолдлууд байдаг.

Монгол цэргийн музей сарын турш 9-11-р ангийн сурагчдад үнэ төлбөргүй
Монгол цэргийн музей сарын турш 9-11-р ангийн сурагчдад үнэ төлбөргүй
 
ШУУД: “Ачит Ихт” компанийн 34 хувиас татгалзсан албан тушаалтнуудыг шалгаж, Эрдэнэт үйлдвэр 34 хувиа эзэмших шийдвэр гаргалаа
ШУУД: “Ачит Ихт” компанийн 34 хувиас татгалзсан албан тушаалтнуудыг шалгаж, Эрдэнэт үйлдвэр 34 хувиа эзэмших шийдвэр гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.