Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд нийт
- 149 удаагийн тусгай үүргийн нислэгээр 25,216
- ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,751
буюу нийт 31,967 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулжээ.
Өнгөрөгч гуравдугаар сард 12 удаагийн нислэгээр 1,832 иргэн эх орондоо ирсэн байна.
Харин энэ сард 12 удаагийн тусгай нислэг үйлдэх бөгөөд БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирээд буй юм.