Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс үйл ажиллагаа нь хязгаарлагдсан салбарууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Засгийн газрын хуралдааны шийдвэрээр энэ сарын 3-18-нд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. 

Үүнд:

-Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй

-Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэнэ 

-Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах

– Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/

-Наантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах бөгөөд амралтын өдрүүдэд ажиллахгүй/, дэлгүүр, худалдааны төвүүд 20.00 цагт хаах

-Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох

-Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Гудамжны мангаа
Гудамжны мангаа
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.