Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп цахим хуудас нээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дэмжигчидтэйгээ харилцах зорилгоор цахим хуудас нээсэн тухайгаа мэдэгджээ.

Энэхүү цахим хуудас нь "Трампын засаг захиргааны агуу өвийг хадгалж үлдэх, “Америк нэн тэргүүнд” бодлогыг сурталчлах" зорилготой гэнэ. Мөн хэрэглэгчдэд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болон түүний гэргий Меланиятай "санал бодлоо хуваалцах" боломжийг олгох гэнэ.

Ерөнхийлөгч асан өөрийн гэсэн цахим платформтой болж, хоёр эсвэл гурван сарын дараа олон нийтийн сүлжээнд эргэн ирэх тухай Д.Трампын төлөөлөгч Жейсон Миллер гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв. Нэгдүгээр сарын 6-нд Д.Трампыг дэмжигчид АНУ-ын Конгрессын ордон руу халдсаны дараа “Twitter”, “Facebook”, “Instagram” сүлжээнүүд түүнийг хаягийг хаасан юм.

“AstraZeneca” вакцины нэрээ “Vaxzevria” болгон өөрчлөв
“AstraZeneca” вакцины нэрээ “Vaxzevria” болгон өөрчлөв
 
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.