Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суэцийн сувагт гацсан хөлгийн тоо хоёр дахин нэмэгдэж, 293 болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 4 секунд

Ази, Европ тивүүдийг далайн замаар холбож байдаг Суэцийн сувагт гацаад байгаа хөлөг онгоцыг гаргахад ойролцоогоор хамгийн багадаа долоо хоног шаардахаар байна. Үүнээс шалтгаалан далайн ачаа тээвэрлэлтийн зардал огцом өсөөд байгаа юм. “Ever Given” хөлгийг чөлөөлөхөөр олон чирэгч усан онгоц дайчилж байгаа ч энэ ажил сунжрах төлөвтэй байна.

Одоогийн байдлаар Суэцийн сувгийн ойролцоо 293 хөлөг онгоц дараалал үүсгээд байгаа юм. Хүчтэй шороон шуурганы улмаас чингэлэг тээвэрлэгч хамгийн том хөлөг онгоцуудын нэг болох “Ever Given” хайргадаж, улмаар хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг хаагаад байгаа ба Панам улсад бүртгэлтэй уг хөлөг онгоц 220 мянган тоннын усан түрцтэй, 400 метрийн урттай аж.

Хятадаас Европ хүртэл 12 метрийн урттай чингэлэг тээвэрлэх зардал өмнөх оноос бараг дөрөв дахин өсөж, 8000 ам.доллар болоод байгаа аж. Дээрх үйл явдлын улмаас нефтийн үнэ таван хувиар өссөн байна. Нийт 15 сая торх түүхий нефть тээвэрлэж явсан 10 гаруй хөлөг онгоц Суэцийн сувагт гацаад байгаа юм. Нөгөө талаас энэ асуудал зарим улсад нийлүүлэлтээ нэмэх боломж болж байна. Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын байгалийн хийн экспорт нэмэгдэх хандлагатай байна.

Суэцийн сувгаар дэлхийн нийт ачаа тээвэрлэлтийн 12 хувь нь дамжин өнгөрдөг бөгөөд нефть тээвэрлэх усан замын хамгийн ачаалалтай хэсгийн нэгд тооцогддог. Энэ сувгаар шингэрүүлсэн хий тээвэрлэдэг нийт хөлөг онгоцны найман хувь нь дамжин өнгөрдөг бол жилд 19 мянга, хоногт 50 гаруй хөлөг онгоц дамжин өнгөрдөг байна.

Эх сурвалж: Gcaptain.com

Сэмжид Хужирт сувилалд амарсан 174 хүний 62-оос нь халдвар илрээд байна
Сэмжид Хужирт сувилалд амарсан 174 хүний 62-оос нь халдвар илрээд байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.