Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгчийг гаргаж чадсангүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгч “Ever Given” хөлөг онгоцыг байрнаас нь хөдөлгөх ээлжит оролдлого өчигдөр бүтэлгүйтсэн тухай хөлөг онгоцны инженерийн оператор болох “Bernhard Schulte Shipmanagement” компанийн төлөөлөгчид мэдээлээ.

Ням гараг гэхэд дахин хоёр чирэгч онгоц ирэх юм. Японы "Shoei Kisen" компанийн эзэмшдэг, "Ever Given" чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц гуравдугаар сарын 23-нд Хятадаас Роттердам хүрэх замдаа Суэцийн сувгийн 151-р км-т хайргадаж, хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг хаасан байна.

Хүчтэй шороон шуурганы улмаас үзэгдэх орчин муудаж, хөлөг онгоцны багийнхан удирдлагын хяналтаа алдаж хайргаджээ. Уг хөлөг онгоц 400 метрийн урттай, 59 метр өргөн, 224 мянга орчим тоннын даацтай байна. Тайванийн санхүү, эдийн засгийн томоохон хэвлэлүүдийн нэг болох “Commercial Times” сониныхны тооцоолсноор, сувгийн хөдөлгөөн хаагдсаны улмаас цаг тутамд 400 сая ам.долларын алдагдал учирч байгаа аж. “Ever Given”-ийг эзэмшигчид хөлөг онгоцыг энэ амралтын өдрүүдэд гаргаж авна гэж найдаж байна.  

Чингэлэг тээвэрлэгчийг байрнаас нь хөдөлгөх ажиллагааг далайн аврах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн Нидерландын “SMIT” компани явуулж байна. Японы “Nippon Salvage” компани болон АНУ, Турк улсууд тусламжаа санал болгожээ.

Европын холбоо вакцины экспортод тавих хяналтыг чангатгана
Европын холбоо вакцины экспортод тавих хяналтыг чангатгана
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.