Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп Хонконгийн ардчиллыг хамгаалах тухай хуулийг баталлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 37 секунд

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай хуульд өчигдөр гарын үсэг зурлаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ.

Уг хуулийг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын конгресс хэлэлцэж дэмжээд байсан юм. Хуулийн дагуу АНУ-ын засаг захиргаа Хонконгтой хийж буй худалдааны харилцааг өөртөө засах эрхийнх нь хүрээнд жил бүр хянах талаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, Хонконгийн автономит эрх хангагдаж байгаа эсэхийг үнэлэн, худалдааны онцгой нөхцөл олгодог болно гэсэн үг. Мөн Хонконгчуудын онцгой статус , ардчилалд хор нөлөө үзүүлсэн Хятадын өндөр албан тушаалтнуудад АНУ-ын төрийн департмент хориг тавихыг зөвшөөрсөн байна.   Хуулийг баталсны дараа Трамп "Би Ши Жиньпин дарга, БНХАУ болон Хонконгийн ард түмнийг хүндэтгэх үүднээс энэ хуульд гарын үсэг зурлаа. Талууд санал зөрөлдөөнөө тайван замаар шийдэж, цаашид урт хугацаанд тогтвортой хөгжиж, цэцэглэнэ гэж найдаж байна" хэмээжээ.

Өмнө нь БНХАУ-ын засгийн газар уг хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Хэрэв Дональд Трамп хуулийг баталбал АНУ-ын эсрэг хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ ч мэдэгдсэн. Энэхүү хууль хоёр их гүрний хоорондын худалдааны дайнд нөлөөлж болзошгүй байна.

Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна
Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.