Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний вакцин хийлгэсэн бөгөөд биеийн байдал нь сайн байна хэмээн ОХУ-ын Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.
Ерөнхийлөгч дотоодын гурван вакцинаас алийг нь сонгон хийлгэсэн талаар Кремль нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Өмнө нь Д.Песков мэдэгдэхдээ, Оросын бүх гурван вакцин маш найдвартай, үр дүнтэй бөгөөд В.Путин ямар вакцин сонгосон талаар мэдэгдэхгүй гэжээ.
Ерөнхийлөгч В.Путин зарим орны улстөрчдийн адил олны өмнө вакцин хийлгээгүй юм. Тэрбээр мөн вакцин хийлгэсэн өдрөө ажиллана, чөлөө авахгүй гэдгийг Д.Песков цохон тэмдэглэсэн юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд ерөнхийлөгчийн хэвлэлийн том хурлын үеэр В.Путин коронавирусний вакцин заавал хийлгэнэ гэдгээ мэдэгдэж байсан аж.