Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудалтай болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Аялал жуулчлалын хөгжлийн төв, Иргэний нисэхийн үндэсний төв хамтран “Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоо” цахим зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөний уриа нь “Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал” юм. Цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын бэлэн байдлыг хангах, аялагчдын итгэлийг сэргээхийн тулд “Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал” төслийг АЖХТ, ИНҮТ хамтран эхлүүлж байна.

АЖХТ холбогдох төрийн болон ТББ, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллахад нээлттэй. АЖХТ-өөс хэрэгжүүлж буй “21 аймаг-21 улс” төслийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудтай хамтран, салбарын олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээ АЖХТ-ийн захирал С. Бат-Эрдэнэ зөвлөгөөний үеэр онцоллоо.

Тус төвөөс зохион байгуулсан “Нэг нисэх буудал-нэг бизнес төлөвлөгөө” уралдаанд Увс, Говь-Алтай, Дорнод аймгаас ирүүлсэн төсөл шалгарсныг энэ үеэр зарлав. Эдгээр төслүүдэд бүс нутгийн онцлог, брэнд, орон нутгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг аялал жуулчлалтай хэрхэн уялдуулж, хөгжүүлэх талаар тодорхой тусгасан нь хэрэгжих боломжтойг ИНҮТ-ийн Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга У.Өнөрцэцэг дурджээ. Цахим зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшил, орон нутгийн нисэх онгоцны буудлын төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцсон байна.

НАТО-гийн ажилтнуудыг вакцинжуулна
НАТО-гийн ажилтнуудыг вакцинжуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.