Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАТО-гийн ажилтнуудыг вакцинжуулна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

Польшийн эмч нар Брюссель дахь НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын төв байрны ажилтнуудыг коронавирусний вакцинжуулалтад хамруулах юм.

Энэ тухай Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Польшийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн Михал Дворчикийн мэдэгдсэнээр, НАТО-гийн ажилтнуудыг дархлаажуулахдаа Их Британи, Шведийн “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэнэ. Эмнэлгийн нийт 20 ажилтан гурван өдрийн дотор 3.5 мянга орчим хүнийг вакцинжуулахыг зорьж байгаа юм.

“НАТО нь дэлхийн 1 тэрбум орчим хүний аюулгүй байдлыг хангадаг байгууллага учир энэ бол чухал ажил юм. Энэ даалгаврыг гүйцэтгэх албан ёсны урилгыг НАТО бидэнд ирүүлсэн” хэмээн М.Моравецкий цохон тэмдэглэв“Коронавирусний вакцинжуулалтыг дэмжихэд бэлэн буйд нь Польш болон тус улсын Ерөнхий сайд Моравецкийд талархаж байна” хэмээн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн “Твиттер” хуудсандаа тэмдэглэсэн байна. 

Хятадаас 3000 жилийн өмнөх үед хамаарах жимсний дарс олджээ
Хятадаас 3000 жилийн өмнөх үед хамаарах жимсний дарс олджээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна