Дэлхийн триатлоны холбооны удирдах зөвлөл хуралдаж, Б.Цагаанбаатарыг “Токио-2020” паралимпийн наадмын шүүгчээр томилов. Токио-2020 паралимпийн наадам ирэх наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд Токио хотноо зохион байгуулагдана.
Б.Цагаанбаатар нь 2012 оноос олон улсын 2-р зэргийн шүүгч болж, 2019 оноос Азийн триатлоны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгчдийн хорооны дарга, 2004 онд Монголын триатлоны холбоог үүсгэн байгуулж, тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр олон улс, тив, дэлхийн түвшний 30 гаруй тэмцээнд шүүгчээр оролцоод байгаа юм.
ШҮҮСЭН ТЭМЦЭЭН
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финал 2013 он, Лондон
- Дэлхийн элсний спортын анхдугаар наадам 2019 он, Доха
- Дэлхийн цом (өвлийн триатлон) 2020 он, Харбин – ерөнхий шүүгчийн орлогч
- Дэлхийн цом 2019 он, Тонён – ахлах шүүгч
- Азийн наадам 2014 он, Инчон
- Азийн наадам 2018 он, Жакарта-Палембан
- Олимпийн эрхийн тэмцээн 2012 он, Татеяма
- Азийн элсний спортын наадам 2010 он, Мускат
- Азийн элсний спортын наадам 2014 он, Пукет
- Азийн АШТ 2009 оноос (6 удаа)
- Азийн цом 2013 оноос – ерөнхий шүүгч, орлогч (7 удаа)