Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга гуравдугаар сарын 20-ноос эхлэн хоёр хоног хатуу хөл хорио тогтоох захирамж гаргажээ. Тус сумын Аржанчивлан сувиллын ажилтнуудаас халдвар илэрсэн тул сумын хэмээнд гуравдугаар сарын 22-ны өдрийг дуустал хатуу хөл хорио тогтоохоор болсон байна.
Тодруулбал, Аржанчивлан рашаан сувилалд 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс амарсан Улаанбаатар хотын иргэний хоёр дахь удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан тул ойрын хавтал болсон 35 ажилтанд шинжилгээ хийхэд зургаан ажилтны шинжилгээний хариу эерэг гарчээ.
Сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сумын иргэдэд анхааруулж байна.