Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд энэ сарын 20-28-ны хооронд хөл хорио тогтоож магадгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

"Коронавирусийн халдвар авсан хүний тоо өдөрт 200-гаас даваад эхэлбэл гамшгийн үейин улаан түвшинд шилжиж, бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр аргагүйд хүрнэ" гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдэгдсэн.

Мөн МУИС-ийн багш нар математик тооцоолол хийж, "Халдвар тараагчийн байршил тодорхойгүй бол хэсэгчилсэн хөл хорио халдвар тархалтын хурдыг бууруулж чадахгүй. Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө их байдаг" гэдгийг мөн тодотгосон юм.

Иймээс Улаанбаатар хотод гуравдугаар сарын 20-28-ныг дуустал ес хоногийн халдвар тархалтын хурдыг сааруулах зорилгоор бүх нийтийн бэлэн байдал тогтоох, албан байгууллагууд ажлын тав, амралтын дөрвөн хоног буюу нийт ес хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг МУИС-ийн багш нар УОК-т хүргүүлжээ.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд хэд хэдэн удаагийн хатуу хөл хориог тогтоож, үүний үр дүнд өдөрт илрэх  халдварын тоог 30-40-д барьж байсан. Тэгвэл хөл хориог сулруулснаас хойш буюу  ялангуяа сүүлийн долоо хоногт өдөрт халдварын тоо 100-гаас буурахгүй эрс нэмэгдэж, даваа гарагаас эхлэн  гамшгийн улбар шар бүс рүү шилжүүлсэн боловч халдварын тоо буурахгүй байгаа тул хөл хорио зарлаж магадгүй байна.

Говь, талын нутгаар цасан болон шороон шуурга шуурна
Говь, талын нутгаар цасан болон шороон шуурга шуурна
 
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн олговорт 2,8 тэрбум төгрөг олгохоор болжээ
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн олговорт 2,8 тэрбум төгрөг олгохоор болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.