УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дархлаажуулалт болон бусад авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулж, гишүүд асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
"PCR шинжилгээ авахгүй гэж ярьсан хүн байгаа. Энэ удаад нэрийг нь хэлэхгүй. Өнөөдөр бид PCR шинжилгээ хийхгүйгээр яаж цаашдаа явах вэ. Ийм асуудал дээр төвлөрч ажилламаар байна. НОК гэдэг байгууллага энэ асуудлыг ойлгохгүй байна. Дарга нь гарч ирээд нэг юм ярьдаг. Улаан, шар, улбар шар ч гэнэ үү, янз бүрийн юм ярьж байгаа шүү. Нийслэлийн Онцгой Комисс бол цагдаагийн байгууллага биш шүү. Р.Чингис дарга аа, та энэ дээр онцгой анхаараарай. Энэ бол цагдаа коммандлахтай адил асуудал биш. Энэ бол нийслэлийн олон зуун мянган иргэдийн эрх ашгийн асуудал᠌" гэлээ.