Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн хамгийн үнэтэй алмаазан бөгжийг долоон настай охин эзэмшдэг

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 32 секунд

Тансаг цэнхэр өнгөтэй, 12.03 каратын жинтэй “Blue Moon гэгдэх алмааз 48.4 сая доллараар зарагдаж дэлхийн хамгийн үнэтэй алмаз болжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагч Дэвид Беннетт үүнийг Эрдэнийн чулууны хамгийн өндөр үнэ хэмээв. Женев дэх Sotheby's дуудлага худалдааны ялагч энэхүү алмаазыг Жозефинагийн цэнхэр сар гэж нэрлэсэн нь олныг гайхшруулсан байна. Учир нь дуудлага худалдааны өмнөх өдөр Кристигийн дуудлага худалдаагаар нэрээ нууцалсан оролцогч 16.08 каратын ягаан очир алмаазыг 28.5 сая доллараар худалдан авч, "Хөөрхөн Жозефина" хэмээн нэрлэсэн байв.

Эхэндээ дуудлага худалдаанаас "Хонгконг худалдан авагч" руу бараа очсон тухай зарлаж байсан ч очир алмаазны нэрс нь худалдан авагчдыг нэг хүн гэж итгэхэл хүргэжээ. Удалгүй үл хөдлөх хөрөнгийн China Estates Holdings компанийн тэрбумтан Жозеф Лауг үнэт эрдэнийн шинэ эзэн болохыг батлажээ.

Тэрбээр өөрийн долоон настай Жозефина, 13 настай Зои нарт зориулан эдгээр үнэт чулууг худалдан авсан шэдгээ тайлбарлажээ. Форбс сэтгүүлийн мэдээлснээр Лау нь дэлхийн хамгийн баян чинээлэг хүмүүсийн жагсаалтад 114-рт бичигдэж, 9.8 тэрбум долларын хөрөнгөтэй гэсэн баримт бий.

Эх сурвалж: CNN

Австралид бэлгийн харьцаанд орохоо харилцан тохиролцох аппликейшн гаргажээ
Австралид бэлгийн харьцаанд орохоо харилцан тохиролцох аппликейшн гаргажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд