Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралид бэлгийн харьцаанд орохоо харилцан тохиролцох аппликейшн гаргажээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 3 секунд

Австралид бэлгийн харилцаанд орох хүсэлтэй байгаагаа хоёр талаас баталгаажуулдаг аппликейшн гаргажээ. Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн комиссар Мик Фуллер энэхүү санааг дэвшүүлсэн бөгөөд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа аж. Энэхүү аппликейшн нь хүмүүс бэлгийн харьцаанд орохоор харилцан тохиролцсоноо дижитал хэлбэрээр тэмдэглэж авах боломж олгодог байна.

Түүний хэлснээр энэхүү технологийг ашиглан "эерэг зөвшөөрөл" бий болгох гэнэ. Гэвч олон хүмүүс энэхүү саналыг алсын хараагүй, буруугаар ашиглах боломжтой гэж шүүмжилж байна. Үүнийг улсын хараа хяналтанд ашиглаж болох уу гэдэг дээр бас санаа зовж байгаа аж.

Сүүлийн өдрүүдэд Австралид эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл, дарамт шахалтын талаархи үндэсний хэлэлцүүлгийг дахин өрнүүлж, улс даяар хэдэн арван мянган хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.

Эх сурвалж: BBC

АНУ ОХУ-тай зэвсгийн наймаа хийхийг хориглов
АНУ ОХУ-тай зэвсгийн наймаа хийхийг хориглов
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.