Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль 10 дугаар сарын 10-нд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, СЕХ-ны саналын дагуу УИХ-ын 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байхаар дээрх тогтоолд заасан. Гэхдээ сонгуулийг зохион байгуулах эрх зүйн орчны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдах юм.

Иймээс Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр сонгуулийг зохион байгуулж явуулах зарим үйл ажиллагааны хувьд эрх зүйн орчны болон цаг хугацааны хувьд харилцан адилгүй зохицуулалттай байгаагаас шалтгаалж зохион байгуулалтын талаар үүсэж болзошгүй хүндрэл болон бусад эрсдэлийг тооцоолж үзсэний үндсэн дээр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын 2020 оны 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын даргад албан бичгээр ирүүлээд байсан юм.

БЗД-ийн 26 дугаар хороонд халдварын 54 тохиолдол батлагджээ
БЗД-ийн 26 дугаар хороонд халдварын 54 тохиолдол батлагджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.