Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Отгонбаяр: Хорооны даргыг халахын тулд хөл хорио тогтоох шаардлагагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

БЗД-ийн 26 дугаар хороонд коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа учраас тав хоногийн хөл хорио тогтоож байгаа. Энэ үеэр 18-аас дээш насны иргэдийг шинжилгээнд хамруулж, 50-64 насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ вакцинд хамруулж, нийт хорооны нутаг дэвсгэрийг ариутгах ажлыг хийхээр болсон. Үүнтэй давхцаад тус хорооны Засаг дарга Г.Отгонбаатар ажлаа өгчээ.

Үүнийг нь тус хорооны иргэд Засаг даргыг хууль бусаар ажлаас нь халах гэж хороонд бүхлээр нь хөл хорио тавилаа хэмээн тайлбарлаж, эсэргүүцэж байгаа юм. Мөн Засаг дарга асан Г.Отгонбаатар нь тус хороонд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж байсан газрыг хувийн хэвшил булааж авсантай тэмцэж, Анхан шатны шүүхэд ялалт байгуулаад байсан аж. Яг энэ үедээ ажлаасаа чөлөөлөгдсөнийг иргэд энэ шүүх хурлаас боллоо хэмээн харж буй бололтой. 

Энэ талаар БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх "26 дугаар хорооны Засаг дарга 5 хоногийн өмнө ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгсөн. Түүнийг нь шийдвэрлээгүй байгаа. Тэр хүн ажлаа хийх нөхцөл боломж нь бий. Гэвч ажлаа хийхгүй байгаа. Тус хороон дээр ажлын хэсэг байгуулаад үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа" гэсэн тайлбарыг өгсөн. 

Тэгвэл хорооны Засаг дарга асан Г.Отгонбаатар нэгэн хэвлэлд өгсөн тодруулгадаа өөрөө хүсэлт гаргаад ажлаа өгсөн, цаашид Засаг даргаар ажиллах боломжгүй гэдгээ хэлжээ. 

Тэрбээр "Би ажлаас өөрөө чөлөөлөгдсөн. Манай хороонд халдварт өвчинтэй холбоотойгоор хөл хорио тогтоож байгаа байх. Түүнээс биш хорооны жижиг даргыг халахын тулд хөл хорио тогтоох шаардлага байхгүй байх. Тэгээд л таарчих шиг боллоо. Өчигдөр орой захирамж гараад ажлаа өгсөн. Би дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. Дүүргийн иргэдийн хуралд 26-р хорооны иргэдээс сонгогдсон төлөөлөгч учраас дүүргийн иргэдийн хурал дээр хэлэлцдэг асуудлуудад оролцоно, төсөв хөрөнгө батална, хорооны иргэдийн тулгамдсан асуудлууд дээр ажиллана гэсэн үг. Төлөөлөгчөөр сонгогдсон нь хороон даргаас тусдаа асуудал. Би өөрөө хүсэлтээ өгч төлөөлөгчийн хувьд хорооны тулгамдсан асуудлаа хэлэлцээд явъя гэж ийм шийдвэр гаргасан" хэмээсэн байна. 

Г.Отгонбаатар нь АН-аас дүүргийн ИТХ-д сонгогдсон. Орон нутгийн сонгуулиар МАН ялалт байгуулсан. Тиймээс Засаг даргыг МАН-аас томилж ажиллуулах эрх зүйн үндэслэлтэй, хууль зөрчиж буй асуудал биш. 

Мөн БЗД-ийн 26 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн газрын асуудалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр анхаарал хандуулж, энэ ондоо багтаад газрын маргаантай асуудлыг дуусгавар болгоод ирэх оны төсөвт барилга барих хөрөнгийг суулгахаар ажиллаж байгаа талаараа өчигдөр болсон Байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн билээ.

Дуучин С.Ганзоригийн гэр бүл гурван ихэр хүүхэдтэй болжээ
Дуучин С.Ганзоригийн гэр бүл гурван ихэр хүүхэдтэй болжээ
 
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн АР ГЭР: Хурлыг хаалттай явуулах гээд байна гэсэн мэдээлэл авсан. Тиймээс суулт зарлаж байна
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн АР ГЭР: Хурлыг хаалттай явуулах гээд байна гэсэн мэдээлэл авсан. Тиймээс суулт зарлаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.