Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Ганзоригийн гэр бүл гурван ихэр хүүхдээ өлгийдөн авчээ. Ихрүүд хоёр охин, нэг хүү төрсөн аж. С.Ганзориг "Богд хаан уул", "Ардын дуу шиг амраг", "Миний нутгийн бараа" зэрэг сэтгэлд хоногшсон олон бүтээлийг дуулж, олны хүртээл болгосон.
Тэрбээр анхны эхнэрээсээ хоёр хүүхэдтэй бол удаах эхнэр нь ийн гурван ихэр төрүүлснээр, таван хүүхдийн аав болжээ.