"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар коронавирусний халдвар аван ХӨСҮТ-ийн сэхээний тасагт эмчлүүлж байгаа талаараа цахим хаягтаа лайв хийжээ. Тэрбээр:
"Миний бие коронавирус авсан гэсэн оноштойгоор 10 гаруй хонож байна. Бие сайнгүй байлаа. Сэхээний тасагт ирсэн. Бие их хүндэрсэн. Сэхээний тасагт ирээд тав хонож байна. Одоогоор би энэ вирусийг ямар хүнээс авснаа мэдээгүй. Коронавирусний шинж тэмдгүүд илэрч байсан. Үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдаж шөнө халуурч хоносон. Халуурснаасаа болоод салхи сэвээр буруу авсан нь хатгаа болсон байна. Хатгаа нь уушгинд хүндрэл өгч улмаар сэхээний тасаг хүртэл явлаа" гэжээ.