Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-т баригдсан 920 хүүхдийн сургуулийг улсын комисс хүлээн авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар баригдсан 920 хүүхдийн сургуулийн барилгыг улсын комисс стандартын шаардлага хангасан гэж үзэн хүлээн авчээ. Энэхүү сургууль ашиглалтанд орсноор 65 дугаар сургуулийн ачаалал буурах юм байна. Шинээр ашиглалтад орсон сургуульд нийтдээ 89 багш ажиллана гэдгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

БНХАУ-ын Засгийн газар манай улсад долоон сургууль, нэг цэцэрлэг барьж өгч байгаагаас дөрөв нь өнгөрсөн жил ашиглалтад орсон бол үлдсэн дөрөв нь энэ онд ашиглалтад орох юм. Үүний эхнийх нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж байгаа нь энэ ажээ. Энэ онд улсын хэмжээнд 100 орчим сургууль, цэцэрлэг ашиглалтад орох юм байна.

Караоке зэрэг газрын үйл ажиллагааг 14 хоног хаана
Караоке зэрэг газрын үйл ажиллагааг 14 хоног хаана
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна