Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Ш.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгээ гардууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг, Кубын Гадаад хэргийн Дэд сайд хатагтай Анаянси Родригес Камехогийн хамт.


Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Кубын Гадаад хэргийн Дэд сайд хатагтай Анаянси Родригес Камехотай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардууллаа.

Уулзалтаар талууд хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, энэхүү хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэн бэхжүүлэх, өнөөгийн боломж, бололцоог бүрэн дүүрэн ашиглаж ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Мөн 2020 онд тохиож буй Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх арга хэмжээний талаар ярилцжээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Өмнөговь аймгийн Ханбогд, Гурвантэс сумдуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
Өмнөговь аймгийн Ханбогд, Гурвантэс сумдуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
 
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.