Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд ээжийнхээ цогцсыг хөлдөөгчинд хадгалсан эмэгтэйг баривчилжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

Японы Токио хотод оршин суудаг 48 настай Юми Ёшино хэмээн эмэгтэйн гэрийн хөлдөөгчнөөс ээжийнх нь цогцос олдсон тул цагдаа нар баривчилжээ.

Түүний ээж 10 жилийн өмнө өөд болсон байна. Цoгцост ил шарх байхгүй бөгөөд үxлийн шалтгаан болон хугацааг тодорхой хэлэх боломжгүй байгаа юм. Бaривчлагдсан эмэгтэйн мэдүүлснээр ээжийгээ нaс бaрсан хойно нь олсон бөгөөд “хувийн шалтгаанаар” нуухаар шийдсэн гэжээ.

Юми Ёшино энэ тухайгаа тайлбарлахдаа ээжтэйгээ цуг амьдарч байсан байрнаасаа нүүхийг хүсээгүй гэсэн байна. Гэтэл түрээсийн төлбөрөө төлөөгүй тул түүнийг байраа суллаж өгөхийг түрээслэгч шаардсан аж.

Түүнийг нүүсний дараахан байрны эзэн гэрийнх нь хөлдөөгчнөөс цогцос олсон тул цагдаад дуудлага өгсөн байна. Нэгдүгээр сарын 29-ний өдөр Ёшиног Чиба хотын нэгэн зочид буудлаас  бaривчилжээ. 

Дуучин Д.Дүйнхэржавыг гэртээ дуулсан гэж хөршүүд нь шүүхэд өгчээ
Дуучин Д.Дүйнхэржавыг гэртээ дуулсан гэж хөршүүд нь шүүхэд өгчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд