Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 81 иргэн эх орондоо ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ гэдгийг Монгол Улсын Консулын албанаас мэдээллээ. 

Тодруулбал,

  • Оюутан-62
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл -12
  • Өндөр настан -3
  • Эрүүл мэндийн шалтгаантай -3
  • Жирэмсэн -1 хүн ирж байгаа аж. 

Тус онгоц өнөөдөр 11:30 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд буух бөгөөд иргэдийг Сүнжин гранд зочид буудалд тусгаарлахаар төлөвлөжээ.

Иргэдийг аль улсаас ирж байгааг харвал: 

  • Унгар -65
  • Австри-6
  • Чех-4
  • Польш-2
  • Украин-2
  • Словак-1
  • Бельги-1 иргэн тус тус ирж байна

Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байранд 10, гэрийн тусгаарлалтад 4 хоног буюу нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлах юм. 

 

УОК-ын Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ
УОК-ын Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ
 
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.