Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Nike”-ийн дэд захиралын хүү пүүз дамнан худалдаалдаг байжээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 22 секунд

Дэлхийн алдарт “Nike” компанийн Хойд Америкийн бүсийг хариуцсан дэд захирал, ерөнхий менежер Энн Хеберт 25 жил ажилласан компаниасаа гарчээ. "Bloomberg" телевиз өнгөрөгч хоёрдугаар сарын 25-ны өдөр Энн Хебертийн хүүг пүүз дамлан худалдаалдаг бизнестэй болохыг олон нийтэд зарласан аж.

Өдгөө 19 настай Жо Хеберт ээжийнхээ зээлийн картыг ашиглан 200 мянган ам.долларын үнэ бүхий пүүзнүүдийг худалдан авч, цааш үнэ нэмж, дамлан худалдаалж байжээ. Жо Хеберт “Би ээжээсээ хэзээ ч компанийнх нь мэдээллийг авч байгаагүй” хэмээсэн байна.

“Nike”-ийн төлөөлөгч Сандра Карреон-Жоны мэдээлснээр Энн Хеберт 2018 онд хүүгийнхээ бизнесийн талаар удирдах зөвлөлдөө танилцуулж, “Nike” компанийн бодлогод харшлах, мэдээллийн давуу байдал, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй гэдгээ хэлж байжээ. Энн Хебертийг халаагүй бөгөөд өөрөө ажлаас гарах өргөдлөө хүргүүлсэн гэнэ.

Дэвсгэр мэдээлэл: Пүүз дамлан худалдаалдаг бизнес эрхлэгчид "Nike", "Adidas" зэрэг брендүүдийн пүүзийг худалдан авч үнэ нэмж, "Facebook", "eBay", "StockX" зэрэг олон нийтийн сүлжээ ашиглан зардаг юм.

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэзээнээс эхлүүлэх нь тодорхойгүй байна
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэзээнээс эхлүүлэх нь тодорхойгүй байна
 
Б.Мөнхсоёл: Интермед эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хайран сайхан нийгэм минь хэрүүлийн бузар, хэлмэгдүүлэлтийн бузарт автаж уруудан доройтсоор ...