Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэзээнээс эхлүүлэх нь тодорхойгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд
Шадар сайд С.Амарсайхан

Шадар сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

"Нийслэлд сургууль, цэцэрлэгийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх боломжтой юу" гэсэн асуултад хариулт өгөв. 

Шадар сайд С.Амарсайхан: "Засгийн газраас шийдвэр гаргаж, эрсдэлгүй ногоон бүсэд зохион байгуулалттайгаар, хэсэгчлэн хичээл сургуулийг нээх үүрэг даалгавар өгсөн.

Халдваргүйтгэл, ариутгалыг БШУЯ-наас байнга хянаж ажиллаж байгаа.

Улаанбаатарт хичээл, сургууль хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна. УОК, Засгийн газраар хэлэлцүүлж, салбарын яамны санал дүгнэлтийг сонсож байж эцсийн шийдвэрийг гаргана. Одоогоор бид шинэ дэглэм, дүрэм журмаар бүх салбарын үйл ажиллагааг зохицуулж байна. Шинэ дэглэмд сайн хэвшээгүй байгаа учраас шууд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж, хүүхэд багачуудаа эрсдэлд оруулж болохгүй.

Тиймээс цаг үеийн нөхцөл байдлаа дүгнэж, ойрын хугацаанд зарим шийдвэрийг гаргана" гэлээ.

С.Амарсайхан: Шинжилгээний хариуг богино хугацаанд гаргадаг болно
С.Амарсайхан: Шинжилгээний хариуг богино хугацаанд гаргадаг болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд