Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Facelook:Алтангадас одонт анхны “Ромео“ О.Гэрэлсүх

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 13 секунд

"Ларьдма", "Тютю", "Зура", "Төлөөс" зэрэг олон арван дэлгэцийн бүтээл болон тайзны уран бүтээлээрээ олны танил болсон МУСТА О.Гэрэлсүх хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж Төрийн дээд шагнал АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалгалаа. 

33 жилийн турш соёл урлагийн салбарт хүчин зүтгэсэн тэрбээр бага наснаасаа эхлэн Монголын хүүхдийн ордны Драмын дугуйлангаас жүжигчин болох гараагаа эхэлж байсан түүхтэй. Манай сайтын зүгээс энэ удаагийн Facelook буландаа түүнийг онцолж байна. 

Тэрбээр Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” жүжиг Монгол улсад анх удаа тоглогдох үеэр Ромеогийн дүрд тоглож байжээ. Энэ талаар түүний хамтран тоглогч И.Одончимэг "О.Гэрэлсүх бид хоёрт бараг хоёр чемодан дүүрэн захиа ирж байсан" гэж дурссан байдаг.
О.Гэрэлсүх: "Жульеттагийн дүрд гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Урнаа нар тоглож байлаа. Өнгөрсөн хугацаанд Ромеогийн дүрийг би 150 гаруй удаа тайзнаа амьдруулсан байдаг" гэж дурсаж байжээ.
О.Гэрэлсүх 1991 онд Нийслэлийн 51-р сургуулийг төгсөн Соёл Урлагийн Их Сургуульд жүжигчний мэргэжлээр сурч 1995 онд төгссөн байна.
Соёл Урлагийн Их Сургуулиа төгсөөд 1996 онд Улсын Драмын Эрдмийн Театраас жүжигчний гараагаа эхэлсэн ч төд удалгүй 2000 онд Герман улсын нийслэл Берлин хотод "Freie Universität Berlin" сургуульд театрын шинжлэх ухаан, аялал жуулчлалын мэргэжлээр суран 2002 онд төгсжээ. 
Түүний аав н.Отгон мөн л Европд боловсрол эзэмшсэн нэгэн байжээ. Аавынхаа Унгар улсад инженерийн сургуульд сурч байх үеийн зургийг О.Гэрэлсүх өөрийн цахим хаягтаа оруулж байжээ.
"Өнөөдөр театр бол тансаглал, мөрөөдлийн газар. Театрт жүжиг үзэх гэж ирсэн хүмүүс өөрийнхөө мөрөөдлийг бодитой харж, ариусан гэгээрч, гэгээ татуулан гардаг л газар юм" гэж тэрбээр нэгэн ярилцлагын үеэр хэлсэн байдаг.
Театрын алтан тайзнаа түүний бүтээсэн дүрүүдийг дурдвал С.Жаргалсайхан "Хаан түүх", У.Шекспир "Ромео Жулетта", О.Нил "Тамын дурлал", Дариа Фо "Чөлөөт хос", Э.Оюун "Би эндээс явахгүй" гээд 20 гаруй жүжгийн гол ба туслах дүр дээр ажиллажээ.
"“Ларьдма”-д тоглосон жүжигчид асар их үзэгчдийн таашаалыг хүлээж байна. Энэ бүхний ард юу байна вэ гэвэл Навчаа, Пүүжээ гэх жүжигчид амьдралыг таньж мэдсэнд л байгаа юм" гэж нэгэн ярилцлагын үеэр дурджээ.
Дээр дурдсанчлан Соёл Урлагийн Их Сургууль, Берлиний Их сургуулийг төгссөнөөс гадна 2008 онд БНСУ-д найруулагчийн мэргэжлээр мөн сурч төгссөн байна.
О.Гэрэлсүх: Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлээд өнөөг хүртэл хайрын мөн чанар нь огт хувираагүй. Хүнд сэтгэл зүрх байгаа цагт хайр хэвээрээ л байгаа.

 

"Скайтел" компанийн зүгээс хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг уриалав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.