Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт 9531 хүн коронавирусний эсрэг вакцинд хамрагдаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

᠌᠌"Эхний ээлжийн вакциныг нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын лавлагаа бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр байрлаж буй 22 нэгжээр 9531 хүнийг вакцинд хамрууллаа. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, Ковид-19 халдварын хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болоод вакцинжуулах үйл ажиллагаанд дайчлагдан оролцож байгаа салбарын хүмүүсийг хамруулсан байна. Вакцинжуулалтын дараах урвал хүндрэлийн тандалтын байдлыг дархлаажуулалтын тогтолцооны хүрээнд тогтмол хянаж байгаа. Вакцины заавар дээр байршсан урвалууд вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байна. Вакцинд хамрагдсан нийт хүмүүсийн 40 хувь орчимд вакцины дараах урвалууд илэрч байна. Эдгээр урвалуудад халуурах, толгой өвдөх, жихүүдэс хүрэх болон тариа хийлгэсэн хэсэгт өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч хоёроос гурав хоногийн дараа шинж тэмдэг арилж байна" гэв.

Шинээр 48 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ
Шинээр 48 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд