Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Biokami” хамрын цацлагыг худалдахыг хоригложээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 53 секунд

“Pharma & Beauty” компанийн ионжуулсан усан суурьтай хамрын цацлагыг худалдан борлуулах, сурталчлах, хэрэглэхийг Францын эмийн агентлаг “ANSM” хоригложээ.

Тус агентлагийн мэдэгдэлд, “Spray Nasal COV-Defense” юмуу “Spray nasal Biokami” хэмээн нэрлэсэн хамрын цацлагыг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарчээ. Үйлдвэрлэгч компанийн мэдэгдсэнээр, ионжуулсан усан суурьтай тус цацлага нь “Sars-CoV-2” вирусийг 99 гаруй хувиар саармагжуулдаг" гэв.

Хамрын цацлагын үр дүн, аюулгүй байдлыг баталсан эмнэлзүйн туршилтын талаар мэдээлэл аваагүй гэдгээ "ANSM”-н мэргэжилтнүүд мэдэгджээ. “Нэмэлт мэдээлэл өгөхөөс өмнө бид хамрын цацлагыг хэрэглээнд нэвтрүүлэх, түгээх, борлуулахыг хориглож байна” хэмээн мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Италиас БНАКУ-д суугаа Элчин сайд амиа алджээ
Италиас БНАКУ-д суугаа Элчин сайд амиа алджээ
 
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг Төрийн ордноос сүүлчийн замд нь үдэх Ажлын хэсэг байгуулагджээ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг Төрийн ордноос сүүлчийн замд нь үдэх Ажлын хэсэг байгуулагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.