Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, зохиомол хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчдаас бүрдсэн 6 ажлын хэсэг хуваагдан томоохон зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүрүүдэд ажиллаж байна.
“Хархорин”, “Барс1”, “Барс 2”, “Таван-Эрдэнэ”, “Хороолол” худалдааны төвүүд болон БГД-ийн 5 дугаар хороонд байрлах Нарны хороолол Номинсупермаркет, Нарны гүүр Номинсупермаркет тус тус хамрагдсан. Орхон, Гэгээ захууд амарч байв.
МАХНЫ ҮНЭ:
“Хархорин” худалдааны төвд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 8 тонн мах нийлүүлэгдсэн байна. Тус захын махны бөөний худалдаа
- хонины махыг 7000-7600 төгрөг,
- үхрийн махыг 9000 төгрөг тус худалдаалж байна.
“Хархорин” худалдааны төв жижиглэнгийн
- хонины ястай махыг 7000-7500 төгрөг,
- хонины цул махыг 9500-9800 төгрөг,
- үхрийн ястай махыг 10500-11000 төгрөг,
- үхрийн цул махыг 13000-14000 төгрөг,
- адууны махыг 8500-9500 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
“Барс-1” худалдааны төв жижиглэнгийн
- хонины ястай махыг 10800 төгрөг,
- үхрийн ястай махыг 11500-11800 төгрөг,
- үхрийн цул махыг 13500 төгрөг,
- адууны махыг 10000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
“Барс 2” худалдааны төв жижиглэнгийн
- хонины ястай махыг 9000 төгрөг,
- хонины цул махыг 10500 төгрөг,
- үхрийн ястай махыг 9500-10500 төгрөг,
- үхрийн цул махыг 12500-13000 төгрөг,
- адууны махыг 8800-9000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Хороолол, Таван Эрдэнэ, Хархорин захад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд
- хонины ястай мах 9500-11000,
- хонины цул мах 10500-11500,
- үхрийн ястай мах 10500-13500,
- үхрийн цул мах 13000-15500,
- адууны мах 8500-10000,
- ямааны мах 9000-9500,
- Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200,
- дээд 1500-1600,
- 1-р зэрэг 1300-1400,
- 2-р зэрэг 1000,
- цагаан будаа 2500-3500,
- элсэн чихэр 2300-2500,
- Монгол төмс 800-1500,
- Монгол лууван 1500-1800,
- Монгол сонгино 3000-3800,
- Хятад сонгино 2000-2300,
- өндөг 470-500 төгрөгийн үнэтэй байна.