Их Британид 10 сая хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн нь хүн амын 15 хувийг эзэлж байна.
Энэ тухай Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Коронавирусний вакцины эхний тунг 10 сая хүн хийлгэсэн. Энэ нь коронавирусний халдварт өвчний тэмцлийн нэгэн чухал үе юм. Вакцин хийх бүрт бидэнд учрах эрсдэл улам багасаж байгаа бөгөөд нийтийн үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж буй бүх хүнд би талархал илэрхийлж байна” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн вакцинжуулалтын хөтөлбөрийн үр дүнг гайхалтай ололт амжилт гэж үзэж буйгаа Мэтт Хэнкок илэрхийлсэн байна.
Их Британид вакцинжуулалт 12 дугаар сарын 8-нд эхэлсэн юм. Иргэд Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компанийн вакцинаас гадна Их Британи, Шведийн “AstraZeneca”, Оксфордын их сургуулийн вакциныг хийлгэж байна. Тус улсад одоогоор зөвхөн 65-аас дээш насныхан, эмнэлэг, нийгмийн ажилтнууд болон бие султай хүмүүс вакцин хийлгэж байгаа аж.