Нийслэлд коронавирусний халдварын голомт идэвхтэй байгаа тул ЗӨСҮТ-ийн баг өнгөрсөн хоногт 7 байгууламжийн 11042 мкв талбайд голомтын ариутгал хийлээ.
Тус төвийн багийнхан Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээвэрт явдаг 305 жолоочид коронавирусний шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан байна.
НЭМҮТ-ийн эмч нар Улаанбаатар хотод коронавирусний өргөжүүлсэн тандалт хийж байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагт 3667 иргэнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй аж.
ЭМЯ-ны тусгай дугаарын 7 утсанд өнгөрсөн 24 цагт 5000 гаруй хүн хандаж, зөвлөгөө мэдээлэл авсныг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр дурдав.
Коронавирусний халдварын тандалт судалгаанд энэ хугацаанд 2300 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллалаа.