Авто зогсоолтой иргэн авто зогсоолгүй иргэний өмнүүр орж дугаар авна гэх шалгуурыг хасаж бүртгэхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үүднээс импортоор орж ирэх автомашины улсын дугаар олголтод НИТХ-ын 2024 оны 18 дугаар тогтоолоор нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730.000 байхаар тогтоосон байдаг. Үүнийг үндэслэн нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход баримтлах найман шалгуур үзүүлэлтийг ХЗДХЯ-нд хүргүүлсний дагуу ХЗДХ-ийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1769 тоот албан бичгийг үндэслэн “Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх, хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх гэсэн хоёр шалгуур үзүүлэлтийг хассан байна.

Тодруулж хэлбэл, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн дүгнэлтийн дагуу нийслэлээс гаргасан журмыг бүхэлд нь хориглоогүй бөгөөд хоёр шалгуур үзүүлэлтийг хасаж, бүртгэхээр болсон байна.

ЭХЗХ: Айл өрхийн хэрэглээнээс хамаарч 1 кВт цахилгааны үнийг 175-285 төгрөг болгож нэмэгдүүллээ
ЭХЗХ: Айл өрхийн хэрэглээнээс хамаарч 1 кВт цахилгааны үнийг 175-285 төгрөг болгож нэмэгдүүллээ
 
“Батлагдсан хуулийг болохгүй гэх эрх О.Алтангэрэлд байхгүй. Би ч гэсэн 1-2 өдрийн настай ПОПУЛИЗМ хийж чадна“
“Батлагдсан хуулийг болохгүй гэх эрх О.Алтангэрэлд байхгүй. Би ч гэсэн 1-2 өдрийн настай ПОПУЛИЗМ хийж чадна“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!