Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаярын шүүх хурал: Шүүгчид шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гомдлыг Улсын Дээд шүүх өнөөдөр /2021.01.22/ хэлэлцэж буй бөгөөд дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлжээ. Шүүгдэгч Н.Номтойбаяр нь анхан болон давж заалдах шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял сонсож, Төв аймгийн Мөнгөнморьт дахь 417 дугаар хорих ангид ялын хугацаагаа эдэлж байгаа юм. 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг анх 2019 оны арваннэгдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 29 аж ахуйн нэгж, иргэдэд давуу байдал бий болгож, улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн ч дараах оных нь гуравдугаар сард үндэслэлгүй, гэмт хэрэг гэж үзэхэд хангалтгүй хэмээн буцаасан байдаг. Харин 2020 оны дөрөвдүгээр сард түүнээс нэг ч тайлбар, мэдүүлэг авалгүйгээр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байсан гэдгийг Н.Номтойбаяр хэлсэн байдаг.

Улмаар өнгөрсөн оны тавдугаар сарын 28-ний өдөр Н.Номтойбаярыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьж, түүнээс хоёр сарын дараа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон юм. Дараа нь давж заалдах шатны шүүх хурал болж, Н.Номтойбаярт оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ. 

МАН бүлэг: Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүллээ
МАН бүлэг: Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.