Индонезийн Бали арлын эрх баригчид амны хаалт зүүх журмыг зөрчсөн гадаадын иргэдэд хачирхалтай шийтгэл ногдуулж байна. Тус улсад коронавирусийн тархалт эрчимжиж байгаа учир олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх захирамж гаргажээ.
Тус арлыг зорин ирсэн гадаадын жуулчид энэ журмыг ихээр зөрчих болсон байна. Торгууль төлөх болоход жуулчдын зарим нь энэ журмыг мэдээгүй, амны хаалтаа мартсан, авч амжаагүй байна, амны хаалт нь урагдаж, норсон гэх зэрэг шалтаг тоочдог аж. Сүүлийн өдрүүдэд нийт 100 гаруй хүн дээрх журмыг зөрчин шийтгүүлснээс 70 орчим нь бэлэн мөнгөөр торгуулиа төлжээ. Харин тухайн үед бэлэн мөнгөгүй явсан хүмүүсийг гар дээр нь суниалгаж шийтгэсэн нь олон нийтийн анхаарлыг татав. Хууль тогтоогчид очиж шаардлага тавихад амны хаалт зүүгээгүй иргэд бэлэн мөнгөгүй бол 50 удаа суниах ёстой бол амны хаалтаа буруу зүүсэн хүмүүс 15 удаа суниаж шийтгүүлэхээр болсон байна.
Цар тахлын улмаас гадаадаас шинээр жуулчид нэвтрүүлэхгүй байгаа ч тус улсад амьдардаг гадаадын иргэдийг Бали арал руу аялахыг зөвшөөрч байгаа юм. Мөн Бали арал дээр удаан хугацаагаар амьдарч буй гаднын иргэд ч их байдаг гэнэ.