Коронавирустай хэмээн эмчлэгдэж буй хүмүүсээс буруу оношлосон гэх гомдол гараад буй.
Үүнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар хийлээ. Тэрбээр “Мөнгөн гүүр” эмнэлэгийн лаборант болон БГД-ийн 36 дугаар байрны дөрвөн хүний онош батлагдаж ХӨСҮТ-д ирсэн. Эмчилгээ эхлүүлсний дараа хийсэн эхний шинжилгээнд вирус илрээгүй. Коронавирус илрүүлэг бол хамар залгиурт вирус байвал илэрнэ, байхгүй бол илрэхгүй асуудал бий. Бид нар хавьтлуудын илрүүлэг шинжилгээ хийх үед эдгээр хүмүүст вирус илэрсэн учраас эмнэлэгт хэвтүүлсэн. Одоо биеийн байдал сайн байгаа. Би нар эмчилгээг ЭМ-ийн сайдын баталсан тушаал, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу явуулж байгааг ойлгох хэрэгтэй” гэв.