Цэргийн төв эмнэлэгт энэ сарын 16-нд насбарсан бөгөөд түүнийг коронавирусийн улмаас нас барсан байж болзошгүй. Үүнд ЭМЯ-наас тайлбар өглөө.
"Нэгдүгээр сарын 16-нд Цэргийн төв эмнэлэгт нэг хүн нас барсан. Гэвч коронавирусийн халдвараар биш зүрхний өвчнөөр нас барсан. Энэ хүн коронавирус туссан ч эдгэрч, гурван удаагийн шинжилгээнд коронавирус илрээгүй учраас нас баралтын шалтгаан нь үүнд хамаарахгүй, бусад өвчний улмаас нас барсан гэх ангилалд орж байгаа" гэв.
Манай улсад коронавирусийн улмаас нас барсан нэг тохиолдол, дагалдах оношоор нас барсан нэг тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.